Төрийн сангийн үйл ажиллагаанд
дотоод хяналт хийх журам боловсруулах, хүрэх үр дүнгийн талаар
“Төсвийн
тухай хууль”-ийн 36.6-д Төв төрийн сан нь аймаг, нийслэлийн төрийн сан болон төрийн
захиргааны төв байгууллагын төрийн сангийн нэгжийн үйл ажиллагаанд, аймаг, нийслэлийн
төрийн сан нь сум, дүүргийн төрийн сангийн үйл ажиллагаанд санхүүгийн дотоод хяналтыг
тус тус хэрэгжүүлнэ гэж заасан. Иймд төрийн сангийн үйл ажиллагаанд дотоод хяналт
хийх талаар журам боловсруулж мөрдөх шаардлага гарч ирж байна. Энэхүү журам нь Төсвийн
тухай хуулийн 36.1-д дурьдсан тогтолцооны хүрээнд хэрэгжих бөгөөд гол зорилго нь
Төрийн сангийн үйл ажиллагааны явцад гарах эрсдлийг бууруулах, түүнд хяналт тавих
эрх зүйн харилцааг зохицуулахад оршино.
Журмын
төслийг яамны газрууд, орон нутгийн санхүү төрийн сангийн хэлтсүүдээс саналыг авч
нэгтгэн боловсруулж “Төсвийн тухай хууль”-ийн11 дүгээр зүйлийн 11.1.2, 36 дугаар
зүйлийн 36.6 дахь хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1.2, 38.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн
Сангийн сайдын 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 103 дугаар тушаалаар “Төрийн
сангийн үйл ажиллагаанд дотоод хяналтыг хийх журам”-ыг батлууллаа.
Журмын бүтэц нь дараах байдлаар боловсруулагдсан.
Үүнд:
Нэг. Ерөнхий зүйл
Хоёр. Хамрах хүрээ
Гурав. Дотоод хяналтын хэлбэр
Дөрөв. Дотоод хяналт, төлөвлөлт
Тав. Дотоод хяналтын үйл ажиллагааны
чиглэл
Зургаа. Тайлагнах
Долоо. Бусад
Энэ журам батлагдан гарснаар дараах
харилцааг тодорхой болгосон. Үүнд:
1. Төрийн сангийн тогтолцооны хүрээнд
гарах үйл ажиллагааны эрсдлийг үнэлэх, бууруулах;
2.
Эрсдэл бууруулахад чиглэгдсэн үйл ажиллагааны дотоод хяналтыг хэзээ, хэн, ямар хэлбэрээр
хэрэгжүүлэх нь тодорхой болсон;
3. Мөн үйл ажиллгаанд явуулсан дотоод
хяналтын тайланг ямар хугацаанд хэн гаргаж, хэнд тайлагнах, ерөнхий чиглэлийг хэн
өгч хэрэгжүүлж ажиллахыг тодорхой болгосон;
4. Төрийн сангийн үйл ажиллагааг боловсронгуй
болгоход чиглэл өгч ажиллах эрх зүйн орчныг энэ журмаар зохицуулж өгсөн;
5.
Төсвийн тухай хуулийн 12.1.6, 37.1.1, 37.1.5-д заасны дагуу төсвийн хяналтыг хэрэгжүүлэхэд
нилээд түлхэц болохуйц журам болсон.
Тус
журмыг хэрэгжүүлж эхэлснээр төрийн сангийн үйл ажиллагаанд учирч болох эрсдлийг
бууруулах, дотоод хяналтыг сайжруулах, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх,төсвийн
хэрэгжилтийн санхүүжилт, төлбөр тооцооны үйл ажиллагааг дээшлүүлэхэд чухал үр дүн
өгнө гэж үзэж байна.
Сангийн
сайдын тушаалаар батлагдсан “Төрийн сангийн үйл ажиллагаанд дотоод хяналтыг хийх
журам” нь зөвхөн төрийн захиргааны нэгжүүд/аймаг, нийслэлийн санхүү төрийн сангийн
хэлтэс, төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх төрийн сангийн нэгж /-ийн дотоод
үйл ажиллагаанд хяналт хийх харилцааг зохицуулсан эрх зүйн акт болно.