Аймгийн Аудитын газраас орон нутгийн төсвийн 2012 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд аудит хийж дууссан бөгөөд санхүүгийн тайлангаа дахин хянахад туслах үүднээс аудитыг дуусгавар болгосон тухай тайланг орон нутгийн Төсвийн ерөнхийлөн захирагчид танилцуулж байна. Уг аудитын шалгалтыг Төрийн аудитын тухай, Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд Аудитын олон улсын стандартын зарчмуудад нийцүүлэн урьдчилан боловсруулсан төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу явуулсан бөгөөд орон нутгийн төсвийн анхан шатны болон санхүүгийн нэгтгэсэн тайланд аймгийн Аудийн газрын аудит, шинжээч нар, орон нутгийн өмчит компаниудын санхүүгийн тайланд Сайн-Аудит, Балхан Аудит ХХК-иуд, Аудитын газрын санхүүгийн тайланд Улаанбаатар Аудит корпараци ХХК гэрээгээр аудит тус тус хийлээ.
Аудит тайлангийн дэлгэрэнгүй мэдээллийг Санхүү, төрийн сангийн хэлтсээс авна уу.