Төсвийн гүйцэтгэлийн 2014 оны 01 сарын мэдээ


Төсвийн орлогын талаар:/сая төгрөгөөр/
Орон нутгийн төсвийн нийт урсгал орлого 917,7сая төгрөг төвлөрөхөөс гүйцэтгэлээр  1120,4 сая төгрөгт хүрч төлөвлөгөө 22,1 хувь буюу 202,6 сая төгрөгөөр давж биеллээ.
 Тасарсан орлогыг нэр төрлөөр нь авч үзвэл: Үйл ажиллагааны орлогын татвар 81.2%, Бууны албан татвар 7%, Бусад татвар(төлбөр хураамж) 14.8%, Газрын төлбөр 53.7%, Усны төлбөр 51.7%, Өмч хувьчлалын орлогын татвар 62.9%-иар тус тус тасарлаа.

Төсвийн гүйцэтгэлийн 12 сарын мэдээ гарлаа.

2013 оны12 дүгээр сарын 31-ний байдлаар орон нутгийн төсөвт 14521.7 сая төгрөгийн орлого төвлөрөхөөс 15095.5сая  төгрөгийн орлого төвлөрч төлөвлөгөөтэй харьцуулахад 1.4%-иар давж биеллээ.  Тасарсан орлогыг нэр төрлөөр нь авч үзвэл: Цалин, хөлс болон түүнтэй адилтгах бусад орлого 1.5%, Орлого тодорхойлох боломжгүй татвар 3.6%, Үйл ажиллагааны орлогын татвар 39.3%,Хөрөнгө борлуулсны орлогын татвар 42.2%, Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн татвар 21.6%, Бусад нэр заагдаагүй орлого 2.8%, Хөрөнгө худалдсаны орлого 66.2%-иар тус тус  тасарлаа.

ТӨРИЙН САНГИЙН ШИНЭЧЛЭЛ, ХЯНАЛТ ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦООГ САЙЖРУУЛАХ НЬ ТӨРИЙН САНГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ VIII ЗӨВЛӨЛГӨӨН

“ТӨРИЙН САНГИЙН ШИНЭЧЛЭЛ, ХЯНАЛТ ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦООГ САЙЖРУУЛАХ НЬ” сэдэвт Төрийн сангийн удирдах ажилтнуудын VIII зөвлөлгөөн 2013.10.10-2013.10.12-ны өдрүүдэд Сангийн яамны Түшээ танхимд болж өндөрлөлөө. Төрийн сангийн удирдах ажилтны энэхүү зөвлөлгөөнд 21 аймаг, нийслэл ,9 дүүргийн санхүү төрийн сангийн хэлтсүүд, мөн бүх яамдын санхүү хөрөнгө оруулалтын газраас нийт 160 төлөөлөгчид оролцлоо.

Зүүн бүсийн аймгуудын санхүү, төрийн сангийн ажилтнуудын ажлын туршлага солилцох уулцалт

          Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг зүүн бүсийн аймгуудын ажлын туршлага солилцох уулзалт энэ удаа манай аймгийн Сайншанд хотноо 2013 оны 09 сарын 6, 7, 8-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Туршлага солилцох уулзалтанд Хэнтий, Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Говь-Сүмбэр аймгуудын Санхүү, төрийн сангийн хэлтсийн ажилтанууд оролцоно.