УРИАЛГА



Соён гэгээрүүлэгч ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 210 жилийн ойн баяр ёслол, хүндэтгэл наадмыг 2013 оны 07 сарын 27-29-ний өдрүүдэд  Сайншанд суманд зохион байгуулахтай холбогдуулан соёлын өвөө хайрлан хамгаалах, уламжлалт ёс заншлаа дээдлэх асуудалд аймаг орон нутгийн зүгээс ихээхэн ач холбогдол өгч зохион байгуулалтын өндөр түвшинд ард иргэдтэйгээ тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж ой угтсан оюуны болон бүтээн байгуулалтын ажлаа хэрэгжүүлж эхлээд байна.
Төмөр замчиддаа энэхүү ажилд биечлэн оролцох уриалга хүргэж байна.
Хандив өглөгийн эзэн танаа
            Язгуур эртний ерөөл билгээр мэлмийн гэрэл түгээж
            Янагш 210 жил номыг утгыг илтгэсэн
            Төгс төгөлдөр Ноён хутагтын өлмий батдахын өргөлд
            Түмэн олны хандивын сэтгэлийг багтаан соёрхоё.
            Чин сүжиг гүн итгэл сайхан сэтгэлийг
            Чиг зүгээ болгосон хүмүүн таны залбирал
            Есөн хутагтын бат оршил мөргөлийн дуунд багтаж
            Ер бусын их энэрлийн агаараар ариуслыг түгээх болтугай.

            Төмөр замчиддаа хандан доорхи дансанд хандив, сэтгэлийн өргөлөө өргөнө үү.
Хандивын данс: Аймгийн Говийн ноён хутагтын музей ТББ-ын Хадгаламж банкин дахь Хутагт-210 жилийн хандивын 28150027254 /төгрөгийн/, 28150027255 /ам.долларын/ Худалдаа Хөгжлийн банк Хутагт-210 жилийн хандивын 408043025 /төгрөгийн/, Хас банк Хутагт-210 жилийн хандивын 5000949214 /төгрөгийн/, Хаан банк Хутагт-210 жилийн хандивын 5381034733 /төгрөгийн/.

АЙМГИЙН БАЯР НААДМЫН ХӨРӨНГӨ САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ САЛБАР КОМИСС                                                                                             ГОВИЙН НОЁН ХУТАГТЫН МУЗЕЙ ТББ