ТӨРИЙН САНГИЙН ШИНЭЧЛЭЛ, ХЯНАЛТ ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦООГ САЙЖРУУЛАХ НЬ ТӨРИЙН САНГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ VIII ЗӨВЛӨЛГӨӨН

“ТӨРИЙН САНГИЙН ШИНЭЧЛЭЛ, ХЯНАЛТ ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦООГ САЙЖРУУЛАХ НЬ” сэдэвт Төрийн сангийн удирдах ажилтнуудын VIII зөвлөлгөөн 2013.10.10-2013.10.12-ны өдрүүдэд Сангийн яамны Түшээ танхимд болж өндөрлөлөө. Төрийн сангийн удирдах ажилтны энэхүү зөвлөлгөөнд 21 аймаг, нийслэл ,9 дүүргийн санхүү төрийн сангийн хэлтсүүд, мөн бүх яамдын санхүү хөрөнгө оруулалтын газраас нийт 160 төлөөлөгчид оролцлоо.


Энэ удаагийн зөвлөлгөөний онцлог нь төрийн сангийн хяналт хариуцлагын тогтолцоог сайжруулах чиглэлд илүү анхаарч хөндлөнгийн хяналтын байгууллагууд тухайлбал Улсын мэргэжлийн хяналтын хяналтын газар, Авилгатай тэмцэх газар, Үндэсний аудитын газар, Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас төлөөлөгчдөд илтгэл тавьж цаашдын хамтын ажиллагааны тухай хэлэлцсэн явдал байлаа. Мөн уламжлал ёсоор орон нутгийн төрийн сангуудийн үйл ажиллагааг дүгнэж төрийн сангийн өнөөгийн тогтолцоо хийгээд цаашдын чиг хандлагыг хэлэлцэн тус зөвлөлгөөнөөс хэд хэдэн зөвлөмжийг гаргаж 2014 оны үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахаар шийдвэрлэлээ.