Тэмцээн зохион байгуулагдав

Аймгийн төвийн төсөвт байгууллагуудын нягтлан бодогчдын дунд сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдлаа. Уг тэмцээнийг 2013 оны 6 сарын 6-ны өдөр ЕБ-ын 5-р сургуулийн спорт зааланд зохион байгуулсан бөгөөд тэмцээнд 4 баг тамирчид оролцсоноос Э.Мөнх-Оргил ахлагчтай "Оргил Өөд" баг тэргүүн байр эзлэн А.Энхжаргал ахлагчтай "Алтан гахай" баг удааллаа.